Filtra per genere

Харанхуй Өрөө

Харанхуй Өрөө

Haranhui Uruu

Монголоос гадаад руу гарсан олон мянган залуусын төлөөллийг зочдоор урьж, харь орон гэхээрээ бүх зүйл нь сайхан амьдрал угтдаг мэт ойлголтыг халах, чухам бодит байдал дээр ямар зүйл угтан авдаг тухай нээлттэй, ярилцах зорилготой подкаст. Гадаадад амьдардаг бүхэн амжилттай байдаггүй, бас сошл зураг дээрх шигээ байдаггүй гэдгийг та гадагшаа л гарчихвал болоо гэж бодож суугаа сэтгэхүй дээрээ олж мэдсэнээр юу хүлээж байгаа нь мэдэгдэхгүй тас харанхуй өрөөнд бидэнтэй хамт гэрэл асааж бодитоор харах юм. Даваа гараг бүр шинэ дугаар

32 - Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс
0:00 / 0:00
1x
  • 32 - Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс

    Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

    Sun, 16 Oct 2022 - 1h 27min
  • 31 - Америк-3 | Харанхуй Өрөө Подкаст | Яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө!

    Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэй юу ярихыг сонирхоорой. Enjoy!

    Mon, 10 Oct 2022 - 1h 01min
  • 30 - Өмнөд Африк | Харанхуй Өрөө Подкаст | Нисдэг хүн

    22 жилийн өмнө хамгийн сүүлд Монголд очсон зочин маань Өмнөд Африк дахь амьдралынхаа тухай сонин сайхнаас бидэнтэй өнөөдрийн Харанхуй Өрөөнд хуваалцлаа.  Бизнес эрхлэгч, шинэ санааны эрэлд гарагсдад маш чухал хэрэгцээтэй байж болзошгүй мэдээлэл ч мөн багтсан байгаа. Enjoy!

    Mon, 03 Oct 2022 - 59min
  • 29 - Энэтхэг | Харанхуй Өрөө Подкаст | Энгийн дотор орших аз жаргал

    Энэтхэг улсын тухай та юу мэдэх вэ? Бид хоёрын хувьд лав энэтхэг кино, энэтхэг хоолноос цааш хэтрэхгүй төсөөлөлтэй байсан бол өнөөдрийн энэ дугаарыг хийж байхдаа бодол тэс өөр болсон байлаа. Бурхны оронд эрдэм сураад ирсэн эмэгтэйн яриаг хамтдаа Харанхуй Өрөөнд дэлгэе. Enjoy!

    Sun, 14 Aug 2022 - 1h 17min
  • 28 - Бидний мэдэхгүй Хойд Солонгос буюу БНАСАУ | Харанхуй Өрөө Подкаст

    Энэ удаагийн дугаараа та нартаа цацах гэж энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Олон тайлбар ч ер нь бичмээргүй байна. Тухлаж аваад шууд сонсоорой. Enjoy!

    Sun, 07 Aug 2022 - 1h 41min
Mostra altri episodi