Podcasts by Category

Хүлээлгийн өрөө Подкаст

Хүлээлгийн өрөө Подкаст

Huleelgiin Uruu

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

95 - Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст
0:00 / 0:00
1x
  • 95 - Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст

    Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!

    Sun, 12 Dec 2021 - 1h 11min
  • 94 - Хайртай, баяртай! | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!

    Sun, 31 Oct 2021 - 1h 15min
  • 93 - Хөгжлийн бэрхшээлтэй хосын тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

    "Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!

    Sun, 24 Oct 2021 - 58min
  • 90 - Үргүйдэл | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

    Sun, 10 Oct 2021 - 1h 40min
  • 89 - Трансжендер залуугийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст

    Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!

    Sun, 03 Oct 2021 - 54min
Show More Episodes