Filtrar por gênero
- 13 - #S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?
(Зайнаас бичсэн энэ дугаар маань багахан дууны асуудалтай болсонд сонсогчдоосоо уучлалт хүсье. Маш гоё агуулгатай болсон тул дахиж бичихээс илүү оруулахаар шийдлээ. Та бүхэн ойлгоорой.)
Хүүхэд ирээдүйд их сургуульд элсэж чадах эсэх, амжилттай суралцаж чадах эсэх хүүхдийн хоол, шим тэжээлээс хамааралтай гэвэл итгэх үү? Цаашлаад гэр бүлээрээ нэг хоолны ширээнд хамт сууж иддэг айлын хүүхдүүд илүү амжилттай суралцдаг гэж PISA 2022 шалгалтын тайланд бичжээ. Иймд бид хүүхдийн хоол, шим тэжээлийн боловсроллын талаар Tenuuka's mom буюу хүүхдийн хоол, шим тэжээл судлаач Б.Номинтой ярилцлаа.
Хүүхдийн хоол, шим тэжээл судлаач (магистр) Б.Номин нь МУБИС-д бакалавр, ШУТИС-д Хоол зүй, шим судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр БНСУ-ын Чангвоны Их сургууль ба Швейцарын холбооны улсын Лузаны их сургуулиудыг тус тус төгссөн. Швейцар улсад гэр бүлийн хамт амьдардаг ба Tenuuka's mom хуудсаараа дамжуулан бага насны хүүхдийн хоол зүйн сургалт явуулж, тогтмол эцэг эхчүүдийг үнэн, бодит мэдээллээр хангадаг билээ.
Tue, 30 Apr 2024 - 55min - 12 - #S2E4 Э.Цэлмэг - Музей, аквариум, номын сан хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?
Аквариум, музей, шинжлэх ухааны парк, номын сан зэрэг албан бус сургалтын орон зай хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар Цонхтой цаг подкастын санаачлагч Э.Сүндарь, Сиаттль хотын Аквариумын Сургалт хөгжлийн ажилтан Э.Цэлмэг нар ярилцлаа.
Э.Цэлмэг нь Вашингтоны их сургуульд Суралцахуйн Шинжлэх Ухаан ба Хүний Хөгжил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр одоо Вашингтон мужийн Сиаттль хотын Аквариумд Сургалт Хөгжлийн Мэргэжилтэн юм. Өмнө нь Англи хэлний багш болон байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэнээр ажилласан туршлагатай бөгөөд насанд хүрэгчдийн суралцахуйн талаар төвлөрч судалдаг.
Э.Сүндарь нь Стэнфордын боловсролын сургуульд Суралцахуйн дизайн ба технологи чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Loopy Code Academy-г үүсгэн байгуулж, бага ангийн кодинг хөтөлбөр боловсруулж, судалж, заадаг. Бага ангийн кодинг ба STEAM боловсрол, эрт үеийн боловсрол, эцэг эхийн боловсрол болон аутизм, суралцахуйн ялгаатай сурагчдыг тэгш хамруулах боловсрол чиглэлээр дагнан судалдаг.
Fri, 26 Apr 2024 - 53min - 11 - #S2E3 Д.Мөнхтулга - Мэнд үлдэх ур чадвар гэж юу вэ?
Боловсролын тухайн буу халъя: Бид хүүхдээ аюулгүй байхад анхаардаг ч гэнэтийн эрсдэл, аюул, ослын үед ЯАЖ өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар хангалттай заадаг уу? Мэнд үлдэх чадвар буюу survival skills яагаад чухал талаар Дүдү Боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнтулгатай ярилцлаа. Д. Мөнхтулга нь Авто, механикийн инженер ба Скаутмастер. Дүдү брэндийн үүсгэн байгуулагч тэрээр зуслангийн гадаад орчны хөтөлбөрийн мэргэжилтэн. Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студиэс танд хүрч байна.
Sun, 21 Apr 2024 - 37min - 10 - #S2E2 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART2) - Боловсролын ирээдүйг контент болон технологи тодорхойлох уу?
Бид цахим шийдлүүд, технологийн тусламжтай боловсролын суурь асуудлуудыг шийдэж чадах уу? Бидэнд боловсролын цахим шийдлүүд ямар боломж олгож байна вэ? Мөн ямар эрсдэл, асуудал дагуулж байна вэ? Энэ сэдвүүдээр боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа.
Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба технологи" чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан боловсрол судлаач. "Электрон жаал" хэмээн танигдсэн Э.Энхпүрэв нь 24 насандаа Боловсролын судлалын доктор зэрэг хамгаалсан бөгөөд 2012-2014 онд Боловсролын яаманд сайдын зөвлөхөөр, 2014-2016 онд Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажилласан. 2005 онд "Ес-Эрдэм" сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах, хүүхэд бүр өөрт зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу суралцах боломжтой suraad.mn платформыг хөгжүүлсэн. Уг платформ нь өдгөө Монгол улсын өнцөг булан бүрт ашиглагдаж, суралцагчдад ойлгоогүй сэдвээ бүрэн эзэмших, өөрт таарсан агуулгыг эзэмших, хоцрогдолгүй сурах боломжоор хангаж байна. Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студи
Wed, 10 Apr 2024 - 46min - 9 - #S2E1 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART1) - Сонголттой боловсрол
Ирээдүйн боловсролын чиг хандлага яагаад БОЛОВСРОЛЫН СОНГОЛТыг чухалчилж байна вэ? Ахлах ангийнхан мэргэжлийн чиг баримжаа олох жилүүддээ өөрт хэрэгтэй хичээлүүдийг судалж чадаж байна уу? Боловсролын салбарын хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байна уу? Эдгээр асуултуудын хүрээнд боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа. Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба технологи" чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан боловсрол судлаач. "Электрон жаал" хэмээн танигдсэн Э.Энхпүрэв нь 24 насандаа Боловсролын судлалын доктор зэрэг хамгаалсан бөгөөд 2012-2014 онд Боловсролын яаманд сайдын зөвлөхөөр, 2014-2016 онд Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажилласан. 2005 онд "Ес-Эрдэм" сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах, хүүхэд бүр өөрт зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу суралцах боломжтой suraad.mn платформыг хөгжүүлсэн. Уг платформ нь өдгөө Монгол улсын өнцөг булан бүрт ашиглагдаж, суралцагчдад ойлгоогүй сэдвээ бүрэн эзэмших, өөрт таарсан агуулгыг эзэмших, хоцрогдолгүй сурах боломжоор хангаж байна. Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студи
Wed, 10 Apr 2024 - 49min - 8 - #9 Д.Цогзолмаа - Бага насны хүүхдийн эцэг эхийн сэтгэл зүй
Д.Цогзолмаа нь сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор бөгөөд "Сэтгэц оношилгоо" сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. Монголын эрүүл мэндийн сэтгэл зүйчдийн мэргэжлийн холбооны гишүүн. - 2001 оноос хойш ШУТИС-д сэтгэл судлалын багш - 2005-2009, 2014-2023 онд СЭМҮТ-д эмгэг сэтгэл судлалын шинжээчээр тус тус ажиллаж байсан. Боловсролыг дэмжигч: www.livestream.mn
Wed, 27 Mar 2024 - 47min - 7 - #8 М.Хулан & Э.Сүндарь - Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ойлгодог болгож өсгөх нь
Хүүхэд тань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай асуух, гайхаж харахад танд тайлбарлах, яаж ойлгуулахаа мэдэхгүй үе байсан уу? Юу гэж хэлж болдог юм бол, юу гэж хэлж болдоггүй юм бол? гэж та гайхаж байсан байж магад. Англи хэлний багш М.Хулан болон Боловсрол судлаач Э.Сүндарь нар эцэг эхчүүд яагаад хүүхдээ бага наснаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, хүндэлдэг болгож өсгөх тухай "буу халлаа". М.Хулан нь ХУИС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн ба Англи хэлний багш мэргэжлээрээ 5 жил ажилласан. Сингапур улсад Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Э.Сүндарь нь Цонхтой цаг подкастын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Стэнфордын боловсролын сургуульд Суралцахуйн дизайн ба технологи чиглэлээр магистр хамгаалсан. "Цонхтой цаг подкаст"-ыг боловсролыг дэмжигч livestream.mn студиэс хүргэж байна.
Wed, 13 Mar 2024 - 37min - 6 - #7 Г.Төмөрзаяа - Цэцэрлэг, бага ангид эцэг эхийн оролцоо хэрхэн нөлөөлдөг вэ?
Г.Төмөрзаяа багш нь "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн үүсгэн байгуулагч бөгөөд Монголын цэцэрлэг, бага ангийн сурагчдын нийгэмшил, харилцаа, бие даах чадвар, анхаарал төвлөрөлтийг дэмжих сургалтууд хөгжүүлдэг. Тус төвийн цэцэрлэгийн хүүхдүүдийг сургуульд бэлддэг хөтөлбөр олон хүүхдүүдэд бага сургуулийн гараагаа амжилттай эхлүүлэхэд тусласан. "Нэст Кидс" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, захирал ба "Нэст Ай Ти" бага, дунд сургуулийн захирлаар ажиллаж буй тэрбээр багш нартаа сурганы дэвшилтэт арга зүйг эзэмшүүлэх, сурагчаа ойлгож мэдрэх, сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад анхаарч ажилладаг. Г.Төмөрзаяа багш нь БНСУ-ын Чонбук Их Сургуулийг Боловсролын судлаач магистрын зэрэг хамгаалсан. Мөн МУБИС-ийг Физикч, Компьютерийн технологич, багш /бакалавр/, Мандах Бүртгэл НББИС-ийг Нягтлан бодогч /бакалавр/ зэрэгтэй тус тус төгссөн. "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төв - https://www.facebook.com/profile.php?id=100064627394292
Хамтран ажилласан: www.LiveStream.mn студи
Tue, 05 Mar 2024 - 1h 02min - 5 - #5 Ж.Өнөрзул - Хүүхдийн бие бялдрын хөгжил хүүхдийн тархи, сэтгэхүй, нийгэмшихүйд яаж нөлөөлдөг вэ?
0-6 насны хүүхдийн бие бидний нүдний өмнө цаг минутаар томрон, өсч бойждог. Мөн үед хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж байдаг буюу тархин дахь мэдрэлийн эсүүд цаг, хоромтой уралдан, шинэ мэдрэмж, шинэ үйлээр дамжуулан хоорондоо холбогдож байдаг. Энэ насанд хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих нь тархины хөгжлийг дэмжихэд хүчтэй нөлөөтэй байдгийг олон судалгаанууд нотолжээ. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн багш нар хүүхдийн бие бялдрын хөгжлийг яаж дэмжиж болох талаар хүний их эмч, хөдөлгөөн засалч эмч Ж.Өнөрзултай ярилцлаа.
Ж.Өнөрзул эмч нь АНУ-ын Самуэл Мэрритт их сургуулийг хөдөлгөөн засалч эмчээр төгссөн ба Сан Франциско хотын Сэинт Мэрис эмнэлэг болон гэмтлийн Хаяланд Хоспиталд хөдөлгөөн засалч эмчээр тус тус ажилладаг. Суралцах хугацаандаа Стэнфордын Лусиль Пакард Хүүхдийн эмнэлэг, Сэинт Францисийн нэрэмжит эмнэлэг болон Зукербэргийн нэрэмжит Сан Францискогийн ерөнхий эмнэлэгт клиникийн дадлагууд хийсэн. Түүнээс өмнө Монголд АШУҮИС-ийг Хүний их эмч зэрэгтэй төгссөн ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвд ажиллаж байсан туршлагатай.
Tue, 13 Feb 2024 - 1h 02min - 4 - #4 Э.Саруул & О.Одмаа - Америкийн цэцэрлэгээс санаа авах зүйлс
Америкт хүүхдүүд цэцэрлэгтээ гуталтайгаа унтдаг уу? 🙀🙀🙀 Америкийн цэцэрлэг ямар байдаг вэ? Америк цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчид болон цэцэрлэгүүд ямар санаа авч, хэрэгжүүлж болох талаар Цонхтой Цаг подкастын санаачлагчид болох Пенсальванийн их сургуулийн боловсролын магистрант Э.Саруул болон Жоржтауны их сургуулийн боловсролын магистрант О.Одмаа нар ярилцлаа. Э.Саруул нь Пенсильванийн их сургуулийн Олон улсын боловсролын хөгжлийн магистрант. Тэрээр өмнө нь дээд боловсролын чанарын баталгаажуулалтын салбарт 5 жил ажилласан туршлагатай. Түүний үүсгэн байгуулсан Эрдэмт паблишинг болон хүүхдийн номын редакц Нахиа нь одоогоор 40 гаруй номыг орчуулан уншигчдын гар хүргэжээ. Тэрээр мөн 2015 онд Эрдэмт ТББ-ыг байгуулж, нийт 62 удаагийн өглөөний уулзалтыг залуучуудын дунд зохион байгуулжээ. О.Одмаа нь Жоржтауны их сургуульд Суралцахуй, дизайн ба технологи чиглэлээр магистрын зэрэгт сурч байна. Тэрээр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт тоглоомын аргаар хүмүүсийн зан үйл өөрчлөх ажлыг олон жил хийсэн. Багшийн боловсрол, хөгжил, эрт үеийн боловсрол, бага сургуулийн боловсрол чиглэлд төвлөрч судалдаг.
Tue, 06 Feb 2024 - 51min - 3 - #3 Г.Ариунхишиг - Финланд улсын цэцэрлэгийн боловсрол ямар байдаг вэ?
Боловсролоороо дэлхийд #1 хэмээгддэг Финланд улсын боловсрол, тэр дундаа цэцэрлэгт хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлдэг, ялгаатай хэрэгцээтэй сурагчдыг дэмждэг, мөн Финланд улсын боловсролын хөгжлийн түүхийг Г.Ариунхишиг багштай ярилцлаа.
Г.Ариунхишиг багш нь Финланд улсын Хэлсинкийн их сургуульд "Хувьсаж буй боловсрол" чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Монголд ахлах ангид Эдийн засаг, Бизнес хичээлийн багшаар ажиллаж байсан. Боловсролын тэгш хүртээмж, багшийн боловсрол, тэгш хамруулан сургах боловсролын бодлогын чиглэлээр төвлөрч судалдаг.
Wed, 31 Jan 2024 - 55min - 2 - #2 Б.Дорждэрэм - Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил яагаад чухал вэ?
Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил хүүхдийн бүх талын хөгжил, цаашдын хичээл сургуулийн амжилт, их сургуульд орох магадлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүүхдийн хэл яриа хөгжил хэрхэн явагддаг, гэр бүл, орчин хэрхэн нөлөөлдөг болон хүүхдээ яаж дэмжих талаар судлаач Б.Дорждэрэмтэй ярилцлаа.
Б.Дорждэрэм нь Герман Улсын Кайзерзлаутэрн-Ландаугийн их сургуульд тархи, сэтгэл судлалын чиглэлээр 2022 онд шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалсан. Судалгааны голлох чиглэл нь бага насны хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, харилцааны хөгжил зэрэг болно. Одоо тус сургуульд докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд докторын судалгаандаа олон улсад түгээмэл ашигладаг хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийг үнэлэх аргачлалыг (MacArthur-Bates Communicative Development Inventories-CDI) 1.5-4 настай Монгол хүүхдийн түүвэр дээр нутагшуулж стандарчлах төслийг боловсруулан ажиллаж байна.
Sun, 14 Jan 2024 - 1h 25min - 1 - #1 А.Уянга - Бага насны боловсролд урлагийн боловсрол, хүрээлэн орчин яагаад чухал вэ?
А.Уянга нь Харвардын Боловсролын сургуульд Боловсролын бодлого, судалгаа чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд хүүхэд багачуудын хайртай "Бүтээлч Бамбүү" төвийн үүсгэн байгуулагч билээ. Тэрээр саяхан "Our Story" цэцэрлэгээ нээсэн бөгөөд яагаад бага насны боловсрол (СӨБ), урлагийн боловсролыг чухалчилдаг талаараа хуваалцлаа.
Mon, 08 Jan 2024 - 41min
Podcasts semelhantes a Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)
- Conversations ABC listen
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Dateline NBC NBC News
- 財經一路發 News98
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- アンガールズのジャンピン[オールナイトニッポンPODCAST] ニッポン放送
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 吳淡如人生實用商學院 吳淡如
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR